Нохойноос зугтаж голд орсон хүүхдүүдийн нэг нь живж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохойноос зугтаж голд орсон хүүхдүүдийн нэг нь живж амиа алджээ

/2022.07.26/: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н 18 настай, эмэгтэйг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ.

Харамсалтай нь Х 4 настай, эмэгтэйг анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хятадад хэт халж байгаагаас мөсөн голууд хайлж байна
Хятадад хэт халж байгаагаас мөсөн голууд хайлж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.