Голд суусан автомашинаас 6 хүүхдийг завиар гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голд суусан автомашинаас 6 хүүхдийг завиар гаргажээ

/2022.07.25/: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Туул” голын усанд тус бүр 3 зорчигчтой 2 автомашин суусан гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-ын жолоодож явсан “Тоёота Приус-11” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Тоёота Приус-30” загварын суудлын автомашинууд “Туул” голын усанд сууж, 7-11 насны 6 зорчигчийг аврах завь ашиглан тус автомашинуудаас аюулгүй газарт гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан голын ус, шаварт суух, голын усанд автомашинтайгаа урсах тохиолдлууд ихсэж байгаа тул иргэдийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган гарамтай газраар гол гарч байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дээд шүүх: Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ
Дээд шүүх: Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.