Хүннү, Түрэгийн үед хамаарах соёлын өвийг хууль бусаар малтаж, бусдад дамжуулсан хэргийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүннү, Түрэгийн үед хамаарах соёлын өвийг хууль бусаар малтаж, бусдад дамжуулсан хэргийг илрүүлжээ

/2022.07.01/ Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын үед хамаарах түүх соёлын дурсгалт өвийг хууль бусаар малтан, бусдад дамжуулсан гэх “Э”, “Б” нарын бүлэг этгээдийг баривчилжээ.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 38 настай, эрэгтэй “Э” нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл 1, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн 37 настай, эрэгтэй “Б” нь бусадтай бүлэглэн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн хэргийг илрүүлсэн байна.

Одоогоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд иргэн “Э”-г Улаанбаатар хотоос, “Б”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ.

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.