Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно

/2022.07.01/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны долоодугаар сарын 03-05-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:
  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
  • Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.

2022 оны долоодугаар сарын 05-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Эх сурвалж: ЕТГ

АНУ-тай шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажил эхэллээ
АНУ-тай шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажил эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.