/2022.06.28/: АНУ-Мексикийн хилээр хүн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан бололтой.
Техас мужийн Сан Антонио хотод ачааны автомашинаас 46 хүний цогцсыг олжээ.
Сан Антониогийн Гал түймэртэй тэмцэх газрын дарга Чарльз Худ даваа гарагт чиргүүлээс олдсон өөр 16 хүнийг халуунд цохиулж, сульдсан байсныг эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгдэв. Тэнд насанд хүрээгүй дөрвөн хүүхэд байжээ.
“Тээшинд байсан хүмүүс хэт халуунаас болж бие нь хүртэл маш халуун байсан. Бас тээшинд ямар нэгэн ус байсан ямарч шинж тэмдэггүй байсан” гэж тэр хэллээ.
"Энэ бол хөргөгчтэй автомашины чиргүүл байсан, гэхдээ чиргүүлд ямарч агааржуулалтын төхөөрөмж байгаагүй" гэв.
Цагдаагийн дарга Уильям Макманус хэлэхдээ, даваа гарагийн оройн 18:00 цагийн өмнөхөн ослын газарт байсан хотын ажилчин тусламж гуйн хашхирснаар энэхүү хэрэг илэрсэн байна.
Уг машиныг хотын өмнөд захын алслагдсан бүс дэх төмөр замын хажуугаас олсон бөгөөд МакМанус уг хэрэгт сэжиглэгдэж байгаа гурван хүнийг баривчилсан гэж мэдэгджээ.
Даваа гарагт болсон гамшиг нь сүүлийн хэдэн арван жилд АНУ-Мексикийн хилийн дагуу хууль бусаар хил давуулах гэмт хэргийн нэг нь байж магадгүй юм.
2017 онд Сан Антонио дахь Уолмарт дэлгүүрт байрлуулсан ачааны машин дотор арван цагаач хавчуулагдан нас барсан бол 2003 онд хотын зүүн өмнөд хэсэгт 19 цагаач хөлдсөн ачааны машинаас олджээ.
Эх сурвалж: Aljazeera