Татварын өргүй сэтгүүлч МСНЭ-ийн Их хуралд оролцоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварын өргүй сэтгүүлч МСНЭ-ийн Их хуралд оролцоно

/2022.6.28/ МСНЭ-ийн XVIII Их хурал долоодугаар сарын 6-ны өдөр болно.

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн хурлаар МСНЭ-ийн их хурлын төлөөлөгч сонгох журмыг баталсан байна. Энэ журмаар Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоход дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • 2.1. МСНЭ-ийн хүчин төгөлдөр дүрмийг хүлээн зөвшөөрсөн байх
  • 2.2. МСНЭ-ийн гишүүний татвараа хугацаандаа төлж ирсэн нь баримтаар нотлогддог байх
  • 2.3. МСНЭ-д гишүүнээр элссэнээс хойш сүүлийн хоёр жилийн хугацааны татварын өргүй байна.
  • 2.4. МСНЭ-д гишүүнээр элсээд хоёр ба түүнээс дээш жил болсон гишүүн энэ журмын 2.1-д зааснаар сонгох, сонгогдох эрх үүснэ.
  • 2.5. МСНЭ-ийн XVIII их хурлын төлөөлөгчийг 8-10 хүн тутмаас нэг мандат олгох өмнөх зарчим хэвээр үйлчилнэ.
  • 2.6. МСНЭ-ийн дүрмийн дагуу мэргэжлийн төвүүдэд хуваарилагдсан квотоор олгогдоно.
  • 2.7. Энэ журмыг зөрчиж гишүүн элсүүлэх, татварыг нөхөж төлүүлэхийг хатуу хориглоно.

Жич: МСНЭ-ийн гишүүний татвар төлөх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авах тул гишүүд энэ хугацаанд татвараа амжиж төлнө үү. Заасан хугацаанаас хоцорсноос үүдэх аливаа асуудлыг МНЭ-ийн Ажлын алба хариуцахгүй болно гэжээ.

Эх сурвалж: МСНЭ

Өдөрт хил нэвтрэх нүүрс экспортын тээврийн хэрэгслийн тоо 500-г давлаа
Өдөрт хил нэвтрэх нүүрс экспортын тээврийн хэрэгслийн тоо 500-г давлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.