“Их 7”-ын уулзалт эхлэх үед Орос Киев рүү довтоллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их 7”-ын уулзалт эхлэх үед Орос Киев рүү довтоллоо

Rescuers evacuate a person from an apartment building destroyed in a Russian airstrikes in the Shevchenkivskiy district of Kyiv on June 26, 2022.

/2022.06.27/: "Их 7"-ын удирдагчид жил бүрийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Германд цугларч байх үед Орос улс Украины нийслэл Киев хотод пуужингийн цохилт өглөө.

Орон сууцны хорооллууд пуужингийн цохилтод өртсөн бөгөөд цохилтын улмаас нэг хүн нас барж, зургаан хүн шархаджээ. Хотын орлогч дарга Володимир Бондаренко хэлэхдээ, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мөн пуужингийн довтолгоонд цэцэрлэгт өртсөн боловч хэн ч бэртэж гэмтээгүй гэж мэдэгдсэн бөгөөд Украины Дотоод хэргийн яамны дүрс бичлэгт цэцэрлэгийн арын хашаанд пуужингийн цохилтоос үүссэн том нүх байгааг харуулсан байна.

Орон сууцны хороололд шархадсан хүмүүсийн дунд 7 настай охин байсан гэж тэр хэлэв. Түүний ээж болох 35 настай Катерина гэх эмэгтэйг нурангиас гаргаж, түргэн тусламжийн машинд суулгасан байна. Тэрээр ОХУ-ын иргэн боловч Киевт удаан хугацаагаар амьдарч байсан аж.

Украины Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Ихнат, "Нийслэлд цохилт өгөхөд "Стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг" ашиглаж, "дөрвөөс зургаан пуужин" харвасан гэж мэдэгдэв. Тэрээр, бямба гарагт Орос Украины руу агаарын цохилт өгөхдөө анх удаа Беларусийн агаарын орон зайгаас Ту22М3 алсын тусгалын бөмбөгдөгч онгоцыг ашигласан" гэв.

Smoke rises after a Russian airstrikes in the Shevchenkivskiy district of Kyiv on June 26, 2022.

Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, дайсны дайралтаас болж гал түймэр гарсан бөгөөд 9 давхар орон сууцны 7, 9-р давхар хэсэгчлэн нурсан байна.

Энэ орон сууцны хороолол гуравдугаар сарын эхээр пуужингийн цохилтод өртөж байсан бөгөөд тавдугаар сард дахин өртөж байжээ.

Дотоод хэргийн сайдын зөвлөх Вадим Денисенко Украины телевизээр "Украины нийслэлийн Шевченковский дүүрэгт хэд хэдэн цэргийн дэд бүтцийн байгууламжууд байдаг нь Оросууд энэ дүүргийг их буугаар буудаж байгаагийн шалтгаан" гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт болсон халдлагыг “Оросын харгис хэрцгий байдал” гэж нэрлэв. Тэрээр G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр цохилт өгсөн нь санаатай өдөөн хатгалга мөн үү гэсэн асуултад хариулахаас татгалзсан байна.

Эх сурвалж: CNN

“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн барилгын ажил эхэллээ
“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн барилгын ажил эхэллээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.