Цагаанхаданд тусгаарлалтад байсан жолооч нар согтуудаа нэгнийхээ аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаанхаданд тусгаарлалтад байсан жолооч нар согтуудаа нэгнийхээ аминд хүрчээ

/2022.06.24/ Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах нэгэн тусгаарлалтын байранд байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, 44 настай эрэгтэй "М" болон 37 настай эрэгтэй "Б" нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар иргэн "М"-ийн аминд хүрсэн байна. Хэрэг гарах үед тухайн хоёр иргэн хоёулаа согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав
Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.