Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...

9.30 цагт Эрүүл мэндийн яаманд "SOS Medica Mongolia" эмнэлэг SARS CoV-2 вирусний халдварыг илрүүлэх PCR оношлуур хандивлана.

9.30 цагт ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно.

9.30 цагт ДХИС-ийн Багшийн хөгжлийн төвд “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан эрүүдэн шүүхийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг болно. Утас: 99051914

10.00 цагт Яармагийн Хангарди ордоно 2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг танилцуулна. Утас: 99763656, 99037310

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.

12.00 цагт Хуульчдын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод мэдээлэл өгөх "Хуульчдын өдөрлөг" болно.

12.00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд Биеийн тамир, спортын төв байгууллагын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл илэрхийлнэ.

14.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

17.00 цагт Шарга морьт зуслангийн замд ЗТХЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКАхамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд хөндлөн хагаралд тэсвэртэй замын туршилтын ажлыг гүйцэтгэнэ. Утас: 99277766

Хүнийн нөөц болон иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна
Хүнийн нөөц болон иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.