/2022.06.16/ АН цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Хоёр жил үргэлжилсэн АН-ын маргаан 4 хоногийн өмнө шийдвэрлэгдлээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болж энэ маргаанд цэг тавьсан. Одоо АН-д хууль эрх зүйн чиглэлийн маргаан үлдээгүй. Цаашид бид үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Нэн тэргүүнд Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн бид сөрөг хүчний намын хувьд идэвхтэй, олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна.
АН-ын хувьд бүлгийн хэмжээнд ч идэвхтэй сөрөг хүчний түвшинд ажиллаж чадаагүй. Нийгэмд үүсээд буй аливаа хямрал, асуудалд тухайн цаг үеийн эрх баригч хариуцлага хүлээх ёстой ч өөрсдийн алдааг Ардчилсан намд тохох гэж оролдсоор ирлээ. Бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн. Гэхдээ одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан.
Хамгийн гол зүйл нь АН дотоод асуудлаа шийдэж чадлаа. Цаашид эв нэгдлээ хамгаалах, гол бүтцийн өөрчлөлтүүдээ хийх ажлууд руу орно гэлээ.