Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

/2022.06.18/ Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлээр өчигдрийн байдлаар Туул голын дунд хэсэг, Орхон голын адгаар, Хэнтий нурууны арын Онон, Хангай нурууний өврийн Буянт, Алтай нуруунаас эхтэй Буянт, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Харин Хархираа, Онон, Улз, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байгаа бол маргааш буюу 16-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-50 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 25 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.