СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ маргаж, нэгнийхээ аминд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ маргаж, нэгнийхээ аминд хүрчээ

/2022.06.10/ Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн ... сумын ... багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй “Ш” нь хохирогч “О”-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байна. Тус хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэв.

Донецкийн шүүхээс Британи, Мароккогийн иргэдэд цаазаар авах ял оноов
Донецкийн шүүхээс Британи, Мароккогийн иргэдэд цаазаар авах ял оноов
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.