/2022.06.10/: Өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүхээс гурван гадаадын иргэнийг Украины "хөлсний цэрэг" хэмээн буруутгаж цаазаар авах ял оноолоо гэж Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлаг мэдээллээ.
Донецкийн эрх баригчид Их Британийн иргэн Айден Аслин, Шон Пиннер, Мароккогийн иргэн Брахим Саадун гурав нь Украины Мариуполь хотод тулалдаж байгаад Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон гадаадын дайчид байсан гэж мэдэгджээ. Цаазын ялыг буудаж хэрэгжүүлнэ гэж РИА Новости мэдээлэв.
Орос нь Донецкийг тусгаар тогтносон улс гэж үздэг ганц орон юм . Олон улсын нийгэмлэгээс тус газар нутгийг Украины нэг хэсэг гэж үздэг.
Олон улсын конвенциудад бүх гадаад сайн дурынхныг зэвсгийн хүчний гишүүн үздэг бөгөөд олзлогдсон тохиолдолд Женевийн конвенцийн дагуу хамгаалалтыг тогтоож тэднийг хууль ёсны дайчид гэж үздэг байна.
РИА Новости Донецкийн "шүүхийн зөвлөлийн дарга"-аас иш татан мэдээлснээр, ял авсан хүмүүс сарын дотор шийдвэрийг давж заалдах боломжтой гэжээ.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг Павел Косован түүний үйлчлүүлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэж ТАСС агентлагт мэдээлжээ.