Украины зүүн хэсэгт орших Северодонецк хотын ихэнх хэсэг одоо оросуудын хяналтад байна гэж Луганск мужийн цэргийн захиргааны дарга Сергей Хейдей лхагва гарагт мэдэгдэв.
Украины зүүн хэсгийн Луганск мужийн хэд хэдэн газарт ширүүн тулалдаан болж байгааг Украины хүчнийхэн мөн өдрийн өглөө мэдээлэв.
Хейдэй "Оросууд бүгдийг устгаж байна. Тэд орон сууцны барилгууд руу танк, их буугаар буудаж байна" гэжээ.
Лхагва гарагт РБК-Украйн мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Хэйдей энэ долоо хоногийн эхээр Украины тусгай хүчнийхэн хотын бараг тал хувийг хяналтандаа авч чадсан гэж мэдэгджээ.
"Гэвч Оросын цэргүүд Украины давшилтыг зүгээр л агаарын цохилт, их буугаар газартай тэгшилж эхэлсэн" гэж тэр хэлэв.
Украины хүчнийхэн Оросын хүчтэй бөмбөгдөлтөөс болж хотын төв хэсгээс түр зуурын тактикийн ухралт хийхээс өөр аргагүй болсон гэж Хэйдей тайлбарлав.
Албаны хүн хэлэхдээ, хэдийгээр ухралт хийсэн ч Украин хотын захын гол бүс болох Сереродонецкийн аж үйлдвэрийн бүсэд хяналтаа хадгалсаар байна гэв.