Сайд Л.Энх-Амгалан Ази, Номхон далайн орнуудын Боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд Л.Энх-Амгалан Ази, Номхон далайн орнуудын Боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна

/2022.06.07/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт-Боловсрол 2030” сэдвийн хүрээн дэх Ази, Номхон далайн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хуралд оролцож байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 6 дугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Гүйцэтгэх зөвлөлийн дарга, хатагтай Тамара Растовак Сиамишвили-тэй хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллах зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэж, цаашид “Боловсролыг дахин төсөөлөх: Боловсролын төлөөх нийгмийн шинэ гэрээ (Reimagining Education: A new social contract for education) сэдэвт тайланг монгол хэлээр орчуулж, уг сэдвийн хүрээнд талууд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохиров.

Түүнчлэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей-н Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангах, айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгийн талаар ярилцав.

Газрын тосны үнэ таамагласнаас илүү өсөж байна
Газрын тосны үнэ таамагласнаас илүү өсөж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.