/2022.06.07/ Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Хавдартай иргэдээ дотооддоо эмчилж чадахгүй байгаа бол гадагшаа гарч эмчлүүлэх зардлыг нь 100 хувь төлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй. Бид дотооддоо эмчилж, оношилж чадахгүй гэчхээд иргэддээ ЭМДС, төрөөс эмчилгээний зардлыг нь өгдөггүй. Одоо бол нийт эмчилгээний зардлын 5 хувийг өгдөг гээд байгаа. Өөрсдөө эмчилж чадахгүй гэчхээд 5 сая төгрөг өгөөд сууж байж болохгүй" гэлээ.