С.Чинзориг: Соёлын яам байгуулаад иргэдийг соён гэгээрүүлээд “алаад“ өгнө гэсэн, хаана байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Соёлын яам байгуулаад иргэдийг соён гэгээрүүлээд “алаад“ өгнө гэсэн, хаана байна

/2022.06.07/ Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Нийгмийн эрүүл мэндийн төв гэдэг газар яг юу хийдэг юм бэ. Хорт хавдрын гол шалтгаан бол эрт оношилж чадахгүй байгаатай холбоотой. Манай иргэдийн өөрсдийн хэнэггүй байдал, биедээ арчаагүй, хоолны дэглэм муу байгаа нь хавдрын эх үүсвэр болж байна. Энэ бүгдээс урьдчилан сэргийлүүлэх чиглэлд Нийгмийн эрүүл мэндийн төв юу хийдэг юм бэ. Бид эмч, эм тариа, ортой холбоотой л зүйл ярьдаг. Соёлын яам байгуулаад иргэдээ соён гэгээрүүлээд "алаад" өгнө гээд байсан хаана байна. Чимээгүй л байх юм. Ядаж Соёлын яамтай хамтраад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дорвитой ажил хиймээр байна" гэлээ.

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тээврийн зохицуулалт хийж байна
Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тээврийн зохицуулалт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.