Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тээврийн зохицуулалт хийж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тээврийн зохицуулалт хийж байна

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

/2022.06.07/: БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Үүнд:

  • “МАК цемент” ХХК-д хоногт 10 крытий вагон буюу сард хамгийн багадаа 300 вагон хангах болон шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.
  • “Монцемент билдинг материалс” ХХК-д 3-5 хоногт 15 хоппер вагон, хоногт 5 крытий вагон буюу 150 вагонаар багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна.

Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: БХБЯ

Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой гэлээ
Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой гэлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.