Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.06.07/: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, зургаадугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ хуулиар хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.

Эх сурвалж: СЯ

У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд түргэн шуурхай зохих арга хэмжээг авах ёстой
У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд түргэн шуурхай зохих арга хэмжээг авах ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.