/2022.5.23/ Өмнөх долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УЛС ТӨР
· Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтүүд эрчимжиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар энэ удаагийн Хаврын чуулганаар ямар нэгэн тодорхой өөрчлөлт гарах нь гэсэн хүлээлт байна.
Гэхдээ улс төрийн шийдэл Үндсэн хуулийн цэц дээр асуудлыг хэрхэн хүлээж авахаас шалтгаална гэж эх сурвалжууд бичиж байна.
· Ардчилсан намын даргын бүртгэлийн асуудал маргаантай хэвээр үргэлжилж байна.
УИХ дах намын бүлгийн даргыг солих асуудал дахин босч ирэв. Бүртгэлийн маргаан ширүүсч зарим хүмүүс зулын гол болохоо мэдэгдэж Улсын дээд шүүхийн өмнө эсэргүүцлээ илэрхийлж суулт зарласан бол нөгөө талаас мөн жагсаал цуглаан зохион байгуулсаар байна.
ХУУЛЬ
· Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар багтаан шийдвэрлүүлнэ гэж Уул уурхайн сайд ярилцлага өгчээ.
· Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөхөөр боллоо.
· Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох заалтууд тусгагдсан Усны тухай хуулийн хэлэлцүүлэг хийгдсэн. Байнгын хорооны хурлаар хараахан ороогүй байна.
· Банкны салбарын IPO хойшлуулах, хугацааг сунгах асуудал маргаантай хэвээр үргэлжилж байна. Хоёр ч удаа асуудлыг хэлэлцэхээс хойшлуулж улс төрийн хувьд шийдэлд хүрээгүй байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГОЛЛОХ ШИЙДВЭРҮҮД
· Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөхөөр боллоо.
· Цагаан будаа элсэн чихэр ургамлын тос импортын татвар буурууллаа.
· Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагалдах журам батлагдлаа. Төрийн мэдээллийн дата өгөгдлийг ашиглах боломжтой болж байна.
СОШИАЛ ТРЭНД:
· Зулын гол болохоо илэрхийлж жагсаалд оролцсон ахмадуудын тухай сэдэв гурил цацалцдаг хэв маяг
· Улсын дээд шүүх нөлөөллийн асуудлаар мэдэгдэл гаргасан
· АН-ын дарга тойрсон талуудын маргаан
· Төрийн ордонд орж чадаагүй хүүхдийн асуудал хүчээ авч Ордонд орох дэгд өөрчлөлт оруулахаар боллоо. /хувцасны тусгайлсан шаардлага тавихгүй/
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ГОЛ СЭДВҮҮД
· АН-ын дотоод маргаан
· Ирэх оны төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг
· Банкны IPO хийх хугацааг сунгах эсэх асуудал