#LW: № 2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

#LW: № 2

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЭЕРЭГ МЭДЭЭЛЭЛ

Долоо хоног ТОП- 100 Засгийн газар хүндэтгэл илэрхийлсэнээр эхэллээ. Хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдвэрлэхийн төлөө Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь таатай мэдээлэл байлаа.

Засгийн газрын тэргүүн Өмнөговь аймагт ажиллаж,

  • Нүүрсний уртын тээвэр эхлүүлж байгаа
  • Экспортын 4 гарцтай болно.
  • Таван толгой Гашуун сухайтын төмөр замын цогцолборыг 7- р сард багтаан дуусгана.
  • БНХАУ-ын талтай зарим Агаарын тээврийн замаа нээхээр болсон.
  • Оюу толгой төсөл Ханбогд сумыг жишиг сум болгохоор 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх боллоо.

АНХААРЛЫН ТӨВД

Үндсэн хууль Сонгуулийн хуулийн өөрчлөлт эрчимжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Улс төрийн намуудын төлөөлөл, Үндсэн хууль тогтоогчдын төлөөлөл,жиргээчид мөн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах уулзалт хийлээ. Талууд өөрчлөлтийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ойрын үед Ард нийтийн дунд санал асуулга явуулах асуудал яригдана. Өөрчлөлтийг хаврын чуулганаар хийх төлөвтэй байна.

/2023.06 сараас өмнө өөрчлөлтийг хийхээр хязгаарлагдсан/

ГОЛЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Сонгуулийн систем өөрчлөх /холимог тогтолцоо/
  • Гишүүдийн тоог нэмэгдүүлэх /2 танхимтай байх эсэх /
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж түүнийгээ Үндсэн хуулинд оруулж тунхаглаж өгөх /дахин өөрчлөхөөс сэргийлэх/
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Сонгодог парламентын тогтолцоог баталгаажуулах

Жич: Сонгуулийн системийг заавал Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн хувилбар байна. Холимог систем дээр хамгийн их яригддаг иргэд төлөөллөө шууд сонгохгүй байгаа гэх асуудал дээр хуулийн тайлбар гаргаж гаргалгааг гаргах боломжтой гэж харж байна.

АНХААРАХ

  • Дэлхийн экспортын чуулга уулзалтыг Монгол улс 2023 онд зохион байгуулна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн хурлыг Монгол Улс 2026 онд зохион байгуулна.

/Оролцоогоо эртхэн тодорхойлж байх /

СОШИАЛ ТРЭНД ДУУЛИАН

  • Алдарт эхийн одон авсан ээжүүд тэднийг тойрсон хэлэлцүүлэг
  • Хөл нүцгэн Япон жуулчид
  • Чингэлэг тээврийн ачаа тээвэрлэлтийн явцад авилгын томоохон хэрэг илэрч байгаа тухай
  • УИХ-ын таван гишүүнд хилийн хориг тавихаар болсон тухай
#LW: № 3
#LW: № 3
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.