/2022.6.6./ Өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ХУУЛЬ: УИХ 46 ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАВ.
Онцлох нь:
- Банкны IPO хийх хугацааг сунгахаар боллоо. Ингэснээр банкууд 2022 ондоо багтаж олон нийтэд хувьцаагаа санал болгох нь.
- “Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаггүй болох” хууль батлагдлаа. “Нотол, чадахгүй бол цагаатга” гэх зарчим Монголд нутагшиж эхэлнэ.
Хэлэлцүүлэгт:
- Эрүүгийн хуульд доромжлох зүйл заалт орсон нь эсэргүүцэлтэй тулаад байна. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй сурталчилсаар байгаа ч МАН-ын бүлэг энэ асуудлыг татаж авч байгаагаа мэдэгдээд байна.
- Эмэгтэй гишүүдийн санаачилсан хүүхдийн тэтгэмжийн тухай хууль, орлогынхоо 50 хувийг хүүхдэд тэтгэмж болгон өгөх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
ШИЙДВЭР:
Ерөнхий сайдын захирамжаар ӨМНИЙН ГОВИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ байгуулахаар шийдвэрлэлээ. Зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан дэл уул-Өлзий” автозамын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны шийдвэрийг түдгэлзүүлсэн талаар ярилцах юм байна.
УЛС ТӨР
- АН: С.ЭРДЭНЭ- ийн талынхан ҮБХ - аа хийлээ. Хурлаар намын хуучин лидэрүүд болох Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж нарыг ҮБХ - ын гишүүнээр элсүүлсэн байна. УИХ дах намын бүлэг нь даргаа өөрчлөх асуудлыг УИХ-ын даргад дахин санууллаа.
- Малчдын жагсаал энэ долоо хоногт үргэлжилсээр байна. Уул уурхайн хайгуулын лицензийг нээлттэй болгож Засгийн газраас 400 гаруй зөвшөөрлийг олгохоор болсон. Энэхүү шийдвэртэй малчдын эсэргүүцлийн жагсаал давхцаж байна. Уул уурхайн сайд Г.Ёндон жагсаалд оролцож байгаа 4 аймаг 7 сумын малчдад ойрын хоёр жилдээ ямар нэгэн лицэнз олгохгүй гэж уулзалтын үеэр хэлжээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга суудлаасаа бууснаас хойш анх удаа ярилцлага өглөө. Түүний ГОЛ МЭДЭГДЭЛ САНАА:
- Одоогийн төр засгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байсан одоо ч хамт байгаа гэдгээ мэдэгдэхийг хүсчээ. Төмөр замын асуудлыг хамтдаа хийсэн нээлтэд оролцоно, маш олон удаа уулзсан уулзаж байгаа гэх агуулгыг ярив.
- АН-ын даргаар сонгогдсон гэж үзэж байгаа. Гэвч хуулиар баталгаажаагүй байгаа энэ цаг үед өөр нам байгуулах бодолгүй гэдгээ илэрхийлэв. Өөр нам байгуулах гэж байгаа гэх нийгэмд тархсан мэдээллийг няцаалаа.
- Хэд хэдэн зохисгүй буюу буруутгагдаж магадгүй асуудлуудад өнгөц тайлбар олон нийтэд хандан хийв. Далай ламын асуудал болон МОАХ-ны байр барьцаалан зээл авсан, Оросын талыг баримталдаг эсэх асуудлаар.
СОШИАЛ ДУУЛИАН...
БНХАУ руу экспорт хийх эрхтэй компаниуд 31 үйлдвэрээс 17- г нь хааж хяналт шалгалт явуулж байна. Эдгээр компаниуд дотор экс төрийн тэргүүний эгчийн нэр дээрх компани багтсан нь асуудал дуулиан болж хэвлэл мэдээллээр олон талт мэдээлэл гарах үндэс боллоо. Асуудал даамжирвал зарим нэг сайд нарт хариуцлага тооцох хүртэл үргэлжлэх төлөвтэй.
ЦААШИД....
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ-ийг наймдугаар сард /зарим эх сурвалж зургаадугаар сардаа багтаах талаар ч ярьж байна/ ээлжит бус чуулган зарлаж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.