Ковидын дараах БИЗНЕСИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ менежментийн хөтөлбөрт 1000 СЕО хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын дараах БИЗНЕСИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ менежментийн хөтөлбөрт 1000 СЕО хамрагдана

Тайлбар байхгүй.

/2022.05.27/ МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес Академи Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын дэмжлэгтэйгээр Ковидын дараах Бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” ЖДҮ бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна. Нэг удаагийн сургалт 5 долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж нийт 1000 бизнес эрхлэгч захирлууд уг сургалтад хамрагдах юм.

Өөрчлөлт шинэчлэлтийн эрин үе бизнес эрхлэгчдээс байнгын өсөлт хөгжил, шинэ арга барилд суралцахыг шаардаж байна. Тиймээс Английн Small Business Charter-аар итгэмжлэгдсэн “London South Bank University” доктор М.Саранзаяагаар удирдуулан, туршлагатай менторууд болон Бизнес Академи хамтран “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.

Уг сургалт нь бизнес эрхлэгчдэд ковидын дараах шинэ эгэлд амжилттай шилжих, бизнесээ эрчимжүүлж өргөжүүлэхэд туслах зорилготой. Мөн манлайлах чадавхиа сайжруулах, бусад бизнес эрхлэгчдээс суралцах, тэдэнтэй туршлагаасаа хуваалцах, бизнесээ өргөжүүлэх бүхий л боломжийг олгох давуу талтай гэдгээрээ ихээхэн онцлогтой сургалт болох юм.

Сургалтад бүх салбарын жижиг дунд бизнес эрхлэгчид, удирдагчид болон ахлах менежерүүд оролцох боломжтой. Ингэхдээ дараах шаардлагыг хангасан байна.

  • Жижиг дунд үйлдвэрийн (ЖДҮ) үүсгэн байгуулагч, захирал эсвэл удирдлагын багийн гишүүн байх
  • Нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  • Сургалтад бүрэн хамрагдах зорилготой байх

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Бизнес загвараа хэрхэн шинэчлэх, шинэ дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх талаар ойлголттой болно.
  • Бизнесийн дотоод, гадаад зах зээлийг тодорхойлох, зах зээлийн сегментчилэл, байршил, зорилтод чиглэсэн бизнес хөгжлийн стратегийг боловсруулна.
  • Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, цаг хугацаа, мөнгө хэмнэх стратегийг боловсруулна.

Сургалт таны бизнест ямар ач холбогдолтой вэ?

  • Бизнесийн загвараа хэрхэн шинэчлэх, тэр дундаа шинэ дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх талаар ойлголт авна.
  • Бизнесийнхээ дотоод болон гадаад зах зээлийг тодорхойлох, зах зээлийн сегментчилэл, байршил, зорилтод чиглэсэн бизнес хөгжлийн стратегийг боловсруулна.
  • Үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, цаг хугацаа, мөнгө хэмнэх стратегийг боловсруулна.
  • Манлайлах, удирдах чадвараа хөгжүүлж, ажилчдын сэтгэл ханамж, үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.
  • Зах зээл дэх бүтээмж, өсөлтийг юу хөтөлж байгааг таньж мэдсэнээр таны бизнест ямар ач холбогдолто̆й болохыг ойлгоход тусална.
  • Хэрхэн хүртээмжтэй ажлын байр бий болгох, ажлын байранд ногоон орчин хэрхэн бүрдүүлэх гэх мэт бизнесийн хариуцлагыг ахиулах туршлагаас суралцана.

Сургалт явагдах хэлбэр:

  • Бизнесийн удирдагчдад тулгарч буй бодит нөхцөл байдалд сургалтаар заасан ойлголтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс онлайн болон танхимын хичээлүүдийн зэрэгцээ кейс судлах семинар хичээлүүдийг хослуулан явуулна.
  • Сургалтын төгсгөлд та өөрийн бизнесээ удирдан чиглүүлж хөгжүүлэхэд тань бодитоор туслах “Бизнесийн өсөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан байх болно.
  • Хөтөлбөрийн турш ментор тань таныг дэмжихээс гадна ижил түвшний удирдлагаас суралцах, тантай адил бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох боломжтой болно.
Цэргийн цол, чимэг олгох 256 бөхийн барилдаан болно
Цэргийн цол, чимэг олгох 256 бөхийн барилдаан болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.