Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

/2022.05.26/ “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад өнөөдөр гардууллаа.

Төлөвлөгөөг боловсруулахдаа Ханбогд сумын нийгэм, эдийн засаг, барилга байгууламж, дэд бүтцийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд үндэслэн, олон улсын хот төлөвлөлтийн аргачлалаар Монгол Улсын стандарт, норм, дүрмийг мөрдлөг болгожээ.

Үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Ханбогд сумд болсон төлөвлөгөө гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Цаашид Монгол улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно. Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд Шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм гэлээ.

Харин “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх:

-“Харилцан ойлголцлын санамж бичиг, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих гараанаас мордохоор зэхэж байна. Энэ нь манай улсын Засгийн газаас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт эрчимжиж байгаагийн тод илрэл юм” хэмээн цохон тэмдэглэв.

Энэхүү хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлэх юм. Харин “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс Ханбогд сумын хөгжилд зориулан компанийн зүгээс 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно
Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.