Англи хэлний багш нарыг зуны эрчимжүүлсэн сургалтад хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлний багш нарыг зуны эрчимжүүлсэн сургалтад хамруулна

/2022.05.26/: Дэлхий нийтийн хөгжлийг дагаад нийгмийн харилцаа, технологийн хэрэглээ, боловсрол, сургалт, хөдөлмөрийн салбарт заавал эзэмшсэн байх ур чадварын нэг нь англи хэл болоод байна.

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" болон "Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)"-д хүүхэд, залуучуудад олон улсад мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг олгох зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтуудын хэрэгжилтийг хангахад англи хэлний боловсрол чухал тулгуур байх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор "БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ"-г баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г баталсан бөгөөд төлөвлөгөөний дагуу англи хэлний багш нарын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөнд:

  • МУБИС-ийн англи, герман хэлний тэнхим TOSEL сургалт явуулах боломжийг бүрдүүлж өгөх
  • Орон нутгийн лабратори 20 сургууль англи хэлний сургалтын танхимтай, мэргэшсэн багш нартай болох
  • Англи хэлний сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлж, 40 багшийг хамруулах
  • 180 багшийг цахим, танхим хосолсон сургалтад хамруулах
  • 50 багшийг ахисан түвшний мэргэжил, арга зүйн сургалтад хамруулах
  • 810 багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
  • 30 багшийг TECOL зэрэгтэй болгох
  • 80 ЕБС-д Welcome хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Сурагчдад ярианы чадвар эзэмшүүлэх 100 дугуйлан ажиллуулах
  • Хүүхдэд англи хэл заах 50 зөвлөгч суралцагч багш бэлтгэх
  • Бүх аймаг дүүргээс “X raeding.com” англи хэлний цахим номын санг удирдах эрхтэй англи хэлний багш нартай, 2400 уншигчтай болох
  • Ерөнхий боловсролын 30 сургуульд тус бүр нэг гадаад багш ажиллуулах
  • Фүлбрайтын “Англи хэлний туслах багш” хөтөлбөрөөр бүх аймгийн лаборатори сургуульд англи хэлний тус бүр нэг гадаад багш ажиллуулах
  • 50 багшийг Кембрижийн багшийн мэргэжил дээшлүүлэх төвийн сургалтад хамруулах
  • Математик байгалийн ухааны хичээлийг англи хэлээр заах 60 сургагч багш бэлтгэх
  • Тоти Тийчер системийг нэвтрүүлэх зэрэг ажил төлөвлөн хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Тиймээс багш болон удирдах ажилтнууд та бүхэн эдгээр боломжид тулгуурлан өөрийн мэдлэг ур чадвараа ахиулах өргөн боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: БЕГ

Ши Жиньпин: Бидэнд номлогч хэрэггүй
Ши Жиньпин: Бидэнд номлогч хэрэггүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.