/2022.05.26/: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелеттэй видео дуудлага хийх үеэрээ Си Зиньпин "Бидэнд номлогч хэрэггүй" гэж хэлэв.
Хятадад зургаан өдрийн айлчлал хийхээр даваа гарагт ирсэн Бачелет уйгурчуудыг бөөнөөр нь баривчилсан, албадан уусгасан, албадан хөдөлмөр эрхлүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа баруун хязгаарын Шинжаан мужид айлчлах төлөвтэй байна.
Бээжин энэ мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн. Гэвч 2005 оноос хойш НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн тэргүүний Хятадад хийсэн анхны айлчлал нь орон нутгийн иргэдтэй засгийн газрын хараа хяналтгүй ярилцах зорилготой байгаа аж.
Лхагва гарагт Ши Жиньпин Бачелетт хэлэхдээ, Хятадын хүний эрхийн хөгжил "өөрийн үндэсний нөхцөлд тохирсон" гэв.
"Хүний эрхийн асуудалд төгс төгөлдөр улс гэж байдаггүй, бусад улс орнуудыг тойрон "номлогч"-ын үүрэг гүйцэтгэх шаардлагагүй, энэ асуудлыг улстөржүүлж, давхар стандарт баримталж, бусад улс орны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглах шаардлага байхгүй" "Энэ бол улс орнуудын дотоодын хэрэг" гэж Ши Жиньпин хэлснийг Хятадын төрийн мэдлийн CCTV телевиз иш татжээ.
Бачелет "Хятадын засгийн газартай хүний эрхийн асуудлаар шууд харьцах нь нэн тэргүүний зорилт" учраас энэхүү айлчлалыг хийж байна OHCHR-аас CNN-д өгсөн мэдэгдэлд дурджээ.
Тэрээр "Хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг орон нутагт тогтвортой байлгахын тулд хүний эрх тэдний гол цөм байх ёстой" гэв. Мөн тэрээр "Олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй заналхийлэл, дэлхийн эдийн засгийн тогтолцооны тогтворгүй байдал, тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт болон бусад олон асуудлуудыг даван туулахад Хятад улс олон талт байгууллагуудын дүрэмд тодорхой хэмжээнд захирагдах ёстой" гэв.
Бачелет Шинжааны Кашгар, Өрөмч хотуудад айлчлах төлөвтэй байгааг Хятадын ГХЯ мэдээллээ. Тус яамнаас түүний аялал "хаалттай" хэлбэрээр явагдах бөгөөд энэ нь түүний төлөөлөгчдийг Ковид-19-ийн тархалтаас хамгаалахын тулд "хөөс" дотор тусгаарлаж, олон улсын сэтгүүлчид түүнтэй хамт явахыг хориглоно гэсэн үг юм.
Эх сурвалж: CNN