Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцэхийг хойшлууллаа

/2022.05.25/: Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон.

“Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ын 3.1-д танхимын нийт шүүгчийн 6-аас доошгүй шүүгч оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон үндэслэлээр хуралдааныг хойшлуулав.

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээч нар 2019 онд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр зохиомол хүнд суртал гаргаж хясан боогдуулах замаар хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж, хахууль авсан, 2018 оны есдүгээр сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Эх сурвалж: Дээд шүүх

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.