Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

/2022.05.25/ Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон билээ.

Үүний дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Эрчим хүчний салбар хүнд байгаа ч гэсэн ямар нэг хязгаарлалт, техник, технологийн доголдол огт гараагүй. Хэрэв тийм зүйл байгаа бол бодит, баталгаатай мэдээллийг бидэнд өгөх хэрэгтэй. Хүнд нөхцөлд байгаа шалтгаан нь хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсанд байгаа юм.

Эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд тэр дундаа эх үүсвэртэй холбоотой төслийн ажил урагштай байгаа. Ирэх өвөл цахилгаан, дулааны хувьд ямар нэг асуудал гарахгүй. Нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн бид чадах чинээгээрээ ирэх өвлийг амжилттай давах бэлтгэл ажлаа хангаж байна. Тэр хүртэл цаг хугацаа байна.

Засгийн газраас цар тахлын үед иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөхөд 870 тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид эрчим хүчний үнийг нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.