Б.Болор-Эрдэнэ: Манай улс кибер аюулгүй байдлын хувьд эмзэг байгааг НУУХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Манай улс кибер аюулгүй байдлын хувьд эмзэг байгааг НУУХГҮЙ

/2022.05.25/: Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улсын байгууллагаас үзүүлдэг 660 үйлчилгээ цахимжаад байна. Бидний хувьд иргэдээс хамгийн их гомдол мэдүүлж буй үйлчилгээнүүдийг түрүүлж цахимжуулдаг.

Энэ сарын 1-нээс тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 8,100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Ингэснээр биеэр очихгүйгээр банкны зээл, үйлчилгээг авах боломжтой. Мөн цахим орчинд өөрийгөө таниулах, баталгаажуулах нөхцөл бүрдэж байгаа" гэв.

Мөн тэрбээр, Манай улс кибер аюулгүй байдлын хувьд эмзэг байгааг нуугаад хэрэггүй. Учир нь бид 2021 оны арванхоёрдугаар сард түүхэндээ анх удаа Кибер аюулгүй байдлын хуулиа баталлаа. Энэ хуулиар кибер аюулгүй байдлын тогтолцоо бүрдсэн. Гэхдээ хуультай болсноор тогтолцоо өөрөө бүрдэхгүй, нэг байгууллагад хариуцуулаад ч үр дүнд хүрэхгүй. Иргэд олон хаягтаа нэг л нууц үгийг ашиглаж, цахим халдлагад өртсөөр байна. Иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсролд анхаарах шаардлагатай. Кибер аюулгүй байдлын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу иргэдээс хурууны хээ авсан байгууллагуудын өгөгдлийг устгаж байна" гэлээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ
Шивээхүрэн-Сэхээ боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.