Орос-Украины дайнтай холбоотойгоор Унгар улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Украины дайнтай холбоотойгоор Унгар улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа

/2022.05.25/ Орос-Украины дайнтай холбоотойгоор Унгар улс лхагва гарагийн 00 цагаас эхлэн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан "Украины дайн хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй тул шинэ засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авлаа. Украины дайн манай улсад заналхийлж байна. Энэ дайн биднийг эрсдэлд оруулж, манай эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдалд аюул учруулж байна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Мөн тэрбээр онц байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лхагва гарагт өгөх болно гэлээ.

Тус улс өмнө нь "ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор онц байдал зарлаж байсан юм.

Засгийн газар: Инфляцыг аргацааж, нийлүүлэлтийг баталгаажуулна
Засгийн газар: Инфляцыг аргацааж, нийлүүлэлтийг баталгаажуулна
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.