ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдарт эхийн одон гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдарт эхийн одон гардууллаа

/2022.05.25/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр гардууллаа.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Монгол Улс 1952 оноос эхлэн зургаадугаар сарын 1-ны өдрийг "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд "Эх үрсийн баяр", 2003 онд дахин хүүхдийн баяр болгон нийтээр тэмдэглэх баярлын өдөр болгосон. Хүүхдийн баяр бол эх үрсийн баяр, монгол түмний баяр билээ. Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа гүн хүндэтгэл үзүүлж алдтар эхийн одонгоор шагнаж байна.

Энэ жил "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонг орон даяар нийт 12,559 ээж хүртэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өссөн байна. Мөн өнөөдөр одонгоо гардаж байгаа ээжүүдийн олонх нь 35-38 насны эмэгтэйчүүд байгаа нь алдарт эхчүүдийн нас залуужиж байгааг илтгэж байна" гэлээ.

Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж алдарт эхийн одон авч байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнуулж байна.

Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж алдарт эхийн одон авч байна.

Үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж шагнуулж байна.

Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ
Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.