Украйны боксын хоёр аварга тулааны үеэр амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украйны боксын хоёр аварга тулааны үеэр амь үрэгджээ

Oleh Prudky, a former light-welterweight boxing champion of Ukraine, is seen in this recent photo.
Украйны боксын хөнгөн дунд жингийн аварга асан Олех Прудкиг

Украины боксын хоёр аварга болох Олех Прудкий, Алексей Янин нар ОХУ-ын түрэмгийллийн үеэр эх орноо хамгаалж яваад амиа алдсан талаар спортын албаныхан мэдээлжээ.

Украины хөнгөн дунд жингийн аварга асан Прудки өнгөрсөн ням гарагт Оросын цэргүүдтэй тулалдаж байгаад нас барсан гэж Украины боксын холбоо даваа гарагт Instagram хуудсандаа нийтэлжээ.

Түүний гэгээн дурсгалд зориулж Черкасын боксын холбооноос “Таны ялалт, амжилтыг тоолж баршгүй, та маш тууштай, шаргуу тамирчин байсан. Та хойч үедээ үлгэр дуурайл болж чадсан” гэж бичжээ.

Украины кикбоксын аварга, муай тайн дэлхийн аварга Янин дөрөвдүгээр сард Мариуполь хотод Орос болон Оросыг дэмжигч хүчнийхэнтэй тулалдаж байгаад нас барсан гэж Украины Залуучууд, спортын яам мягмар гарагт мэдэгдэв.

"Украины Үндэсний гвардийн Азовын тусгай зориулалтын отрядын тамирчин, цэргийн албан хаагч Олексий Янин Мариуполь хотын төлөөх тулалдаанд амь үрэгдлээ" гэж тус яам мэдэгдэв.

Тэрээр "Украины зүүн хэсэгт оросын эзлэн түрэмгийлэгчдийн бүрэн хэмжээний довтолгоог эсэргүүцэж, баатар хот Мариуполь хотыг зоригтой хамгаалсан баатруудын нэг байсан юм" гэжээ.

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.