/2022.05.04/: Лхагва гарагт Австрали улс ОХУ-ын парламентын гишүүд болон Украины салан тусгаарлагчдын эсрэг дахин хориг тавьж, гадаадад зорчихыг хориглосон тухай ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Шинэ жагсаалтад Донецк болон Луганск хотын 34, Орос тэргүүтэй хөдөлгөөний ахмад гишүүдийн 110 хүнийг онилж байгаа аж.
"Эдгээр хүмүүсийг Украины засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Украины нутаг дэвсгэрт засгийн газрын эрх мэдлээ баталгаажуулж, тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн" гэж мэдэгджээ.
Мөн эдгээр хоригт орсон хүмүүсийн дотор ОХУ-ын Төрийн Думын 76 гишүүн байгаа юм. Хориг арга хэмжээ авсан хүмүүс "Донецк, Луганск хоёрыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх" санал өгсөн гэж мэдэгдэлд дурджээ.
Мягмар гарагт Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Карпентер хэлэхдээ, Орос "Тавдугаар сарын дундуур" Донецк, Луганск бүс нутгийг өөртөө нэгтгэхээр оролдох болно гэсэн "маш найдвартай" тагнуулын мэдээлэл АНУ-д байгаа гэжээ.
Оросын улс төрч Олег Матвейчевийг мөн Австралийн эрх баригчид “худал мэдээлэл тараасан, суртал ухуулга тараасан” хэргээр шийтгэсэн байна.
"Эдгээр зарласан жагсаалтын дагуу Австралийн засгийн газар Оросын хууль бус дайны хариуд 812 хувь хүн, 47 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авах болно" гэж мэдэгдэлд дурджээ. "Австрали улс Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Украины ард түмний төлөө тууштай дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байна" гэлээ.
Эх сурвалж: CNN