Б: Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг албадан төлүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б: Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг албадан төлүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо

/2022.05.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар хэлэлцлээ. 2019 онд хийсэн Монголбанкны шалгалтын үр дүнд 812 тэрбум төгрөгийн сан байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч энэ актын дагуу сан байгуулах гүйлгээ хийгдээгүй.

Өнөөдөр чанаргүй зээлийг зайлшгүй төлүүлэх, банкны хувь заяатай холбоотой асуудал тулж ирчхээд байна. 2023 онд төлөх ёстой хоёр томоохон бонд байгаа. Нэг нь Евро бонд буюу Сэргэн мандалт нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөх ёстой 500 сая долларын бонд. Мөн арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 725 тэрбум төгрөгийн Самурай бонд байгаа. Энэ хоёр бондоос онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Учир нь энэ Засгийн газрын баталгаатай.

Хэрэв Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж дуусгахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх болчхоод байна. Тиймээс зургаадугаар сарын 31 болон арванхоёрдугаар сарын 31 гэхэд бодитой үр дүнд хүрэх хэрэгтэй байна.

Энэ онд дор хаяж чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлэх шаардлагатай. Үүний тулд хуулийн байгууллага, АТГ, ЦЕГ гээд хүчний байгууллагуудын үүрэг оролцоо маш чухал байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Шүүхийн шийдвэр гарчихсан албадлагаар төлүүлэх шаардлагатай зээлүүд байгаа. Энэ ажлын хэсэг нь хэрэг үүсээд явж байгаа, Хөгжлийн банкны ажилтнууд оролцох боломжгүй хүчний байгууллагуудын зайлшгүй оролцоо шаардлагатай үед хамтарч ажиллах юм.

Шууд: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
Шууд: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.