Булган аймагт гурван иргэн сураггүй болоод сар болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт гурван иргэн сураггүй болоод сар болж байна

/2022.05.04/: Булган аймгийн Сэлэнгэ сумын “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон байна.

Тухайн иргэдийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт гаргажээ.

Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С/47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Сэлэнгэ сумын Ингэт багийн Ингэтийн гүүр гэдэг газраас зүүн зүгт Хангал сумын Хялганат тосгоны “Хялганатын гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна гэлээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мориноосоо унаж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчиржээ
Мориноосоо унаж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчиржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.