Мориноосоо унаж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчиржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мориноосоо унаж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчиржээ

ЛАЛЫН ҮНДЭСНИЙ

/2022.05.04/: Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн “Тосонгийн гол” гэдэг газар иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэлтэй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь хүлээн авчээ.

Улмаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос хөөрч, Сүхбаатар аймгийн Наран сумаас иргэн Э /43 настай, эрэгтэй/-ийг авч Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт эхэллээ
“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт эхэллээ
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.