Ж.Батзандан: Надад даргын суудал хэрэггүй, БИ ЧӨЛӨӨТ ИРГЭН БОЛСОН
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батзандан: Надад даргын суудал хэрэггүй, БИ ЧӨЛӨӨТ ИРГЭН БОЛСОН

/2022.05.03/ Монгол улсаас Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо иржээ.

Тэрээр үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Ж.Батзандан:

-Монголд шинэ хувьсгал буюу тогтолцооны шинэчлэлт хийх цаг нь болсон гэж үзэж байгаа учраас Батзандан эх орондоо буцаж ирлээ. Надтай тэмцэж байсан нөхдүүд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларчихсан байгаа. Би МУ-ын Ерөнхий сайд хамт тэмцэж байсан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирлээ.

Ажлаа хийж чадахгүй байна гэж ард түмэн төр засгийг харааж зүхэж байгаа. Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх цаг болсон.Мөн Засгийн газар УИХ-д ташуур өгөх цаг болсон гэж би үзэж байна. Тиймээс Батзандан Монголдоо ирлээ.

Надад ямар нэгэн даргын суудал хэрэггүй. Би өнөөдөр чөлөөт иргэн болсон. Чөлөөт иргэн Батзандан чөлөөт иргэний тэмцэл хийх болно гэдгийг та бүхэндээ дуулгая.

Надтай хамт тэмцэж байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хийж байна. Өнөөгийн систем дотор Л.Оюун-Эрдэнэ чадлынхаа хэрээр зүтгэж байна. Хэн Л.Оюун-Эрдэнэ шиг Хөтөлийг, Дарханыг, "сахал" Эрдэнэбилэгийг, Эрүү шүүлтийн хэргийг, Эрдэнэтийн асуудлыг шийдэж байсан юм бэ. Гэхдээ Оюун-Эрдэнэд олон алдаа завхрал байгаа.

Би үнэнийг нь хэлэх гэж өнөөдөр ирлээ. Хамт тэмцэж байсан нь хамаагүй. Одоо үнэнтэй нүүр тулах ёстой. Ард түмний амьдрал хүнд байгаа. Авлигал алга болоогүй байна. Ядуурал буураагүй байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Нямбаатартай, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй би өнөө маргаашгүй уулзана. Монголд системын өөрчлөлт хийе. Монголд шинэ хувьсгал хийе. Энэ улсыг өөрчлөхгүй бол болохгүй байна гэдгийг хэлнэ гэлээ.

Met Gala 2022: Улаан хивсний ёслол
Met Gala 2022: Улаан хивсний ёслол
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.