Met Gala 2022: Улаан хивсний ёслол
Ким Кардашиан 1962 онд Жон Кеннедигийн төрсөн өдрийн хандивын арга хэмжээнд "Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч" дууг дуулж байсан Мэрилин Монрогийн алдарт даашинзыг өмссөн байв. Пит Дэвидсон костюм, нарны шил зүүж энгийн хувцас өмсчээ.
/2022.05.03/: Met Gala бол телевиз, кино, улс төр, спорт зэрэг салбарын алдартнуудын хувьд загварын томоохон үдэшлэг бөгөөд өнгөрөгч даваа гарагийн орой Метрополитен урлагийн музейд энэхүү ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Цар тахалтай холбоотойгоор энэхүү арга хэмжээний хуваарийг өөрчилснөөр жил бүр хандив цуглуулдаг уг арга хэмжээ хамгийн сүүлд найман сарын өмнө болжээ.
Энэ удаагийн улаан хивсний ёслолын загварын сэдэв нь 19-р зууны төгсгөл үеийн загварыг харуулахыг зорьжээ.
Билли Эйлиш корсеттэй энгэртэй, тунгалаг далайн хөөсөөр бүрсэн бээлийтэй ханцуйтай Gucci брэндийн шинэчилсэн даашинзаар гайхшруулжээ. Хувцасных нь хэсэг бүрийг "дахин боловсруулсан материалаар хийсэн" гэж тэр хэлээд, байгальд ээлтэй дизайнтай гэв.


Жүжигчин Блэйк Лайвли, Райан Рейнольдс нар. Лайвли гялалзсан Версаче гоёл чимэглэлийн даашинзтай, том зэс торго нумтай, түүнд тохирсон бээлий өмссөн бол Рейнольдс сонгодог смокингоор гоёжээ
Кайли Женнер сүйт бүсгүйн даашинзанны орхимжин дотуур бэйсболын малгайтай, гудамжны хувцасаар чимэглэсэн байна. Энэхүү хувцасыг Off-White-ийн үүсгэн байгуулагч Виргил Аблох зохион бүтээжээ
Жүжигчин Луиза Жэйкобсон. Тэрээр энэ оны эхээр нээлтээ хийсэн HBO телевизийн "Алтадсан үе" шоунд оролцож байсан юм
Эмма Чемберлен 19-р зууны үеийн оёдлын загвартай даашинзаар гоёжээ
Жүжигчин Жемма Чан Louis Vuitton-ын урласан хувцас, болор шигтгээтэй савхин нөмрөг, театрын сүржин хонго бүхий даашинзтай иржээ.
Megan Thee Stallion
Кайа Гербер хувцасны чимэг Alexander McQueen
Алессандро Микеле, Жаред Лето нар Gucci-гээр гоёжээ
Тесса Томпсоны ягаан өнгийн Каролина Херерра даашинз нь оройн хамгийн гайхалтай даашинзуудын нэг байв