Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулах тогтоолын төслийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулах тогтоолын төслийг баталлаа

/2022.05.03/: Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн хуралдаан 13 цаг 06 минутад гишүүдийн 57,1 хувийн ирц хүрснээр эхэллээ.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Х.Булгантуяа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны ажлыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн шийдвэр гаргалтад мэргэжлийн зөвлөмж хүргүүлэх, Улсын Их хурал, Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилго, түүний хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар олон нийтэд түгээх, таниулах үүрэг бүхий Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийг байгуулахаар тусгасан байв.

Мөн Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа, ҮСХ-ны дарга Б.Батдаваа, НҮБ-ын МУ дахь суурин зохицуулагч болон НҮБ-ын ХХАА-н байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Жайкагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч, Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөр хариуцсан захирал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчид болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, холбогдох их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрджээ.

Эх сурвалж: УИХ

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалт боллоо
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн анхны хаалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.