/2021.08.10/: БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд асан Хятадын зарим шинжээчдийг, түүн дундаас тархвар судлалын тэргүүлэгч эрдэмтний шинэ төрлийн коронавирустэй цаашид дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй гэснийг шүүмжиллээ. Тэрээр Бээжин Ковид-19 өвчний эсрэг хатуу стратеги баримтлан тус өвчнийг цурманд оруулахыг хичээж байна гэжээ.
2005-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Гао Цян цар тахалд хөндлөнгөөс үл оролцох гэсэн хандлагыг эрс эсэргүүцэж байгаа юм.
Вирустай зэрэгцэн орших боломжтой юу? Тэрээр үүнийг боломжгүй гэж үзэж байгаа ба Их Британи, АНУ болон бусад орнуудад вирустай зэрэгцэн оршиж болно гэж үзснээр тахал өвчнийг таслан зогсоох дэлхийн хүчин чармайлтыг үгүй хийж, ноцтой үр дагаврыг авчирсан. Бид ижил алдааг давтах ёсгүй гэж тэр хэлсэн юм.
Гао хэдхэн хоногийн өмнө Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Дэлхийн олон орны мэргэжилтнүүд Ковид-19 арилахгүй удах болно. Тиймээс энэ вирустэй хэрхэн зэрэгцэн орших талаар судлах шаардлагатай байна" гэж мэдэгдсэн тархвар судлаач Жан Вэнхонгийг шүүмжилсэн юм.
Гао үүний оронд хүн амыг вакцинжуулах, хатуу хяналтыг дотоодод болон ялангуяа хил дээр тавих замаар вирусыг нэг мөр устгах ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь Бээжинд Хонконгтой хилээ удахгүй нээхийг дэмжихгүй байгааг анхааруулсан хэрэг.
Гао Хятад даяар тахлын эсрэг тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Тус улсын хэмжээнд халдварт өртсөн хүний тоо харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд долоодугаар сарын 17-ны байдлаар 1,613 орчим тохиолдол бүртгэгджээ.
Гао, дэлхийн олон шинжээчид энэ өвчин удахгүй улирлын чанартай, ханиад томуу шиг болно гэж үзэж байгаагийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд энэ тахал өвчнийг "хүн төрөлхтөн ба вирусын хоорондох тэмцэл" гэж тодорхойлон, Ковид-19-ийг "устгах" ёстой гэж мэдэгдэв.
Эх сурвалж: scmp.com