/2021.08.10/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтаас авто цогцолбор хүртэл 1.5 км зам барих ажил 40 хувьтай байгаа аж. Замын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Ажлын хүрээнд тус замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа юм.
Мөн хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолой хийж, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай болгох аж.
Одоогоор 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулаад байна.
Тус зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоог холбосон шинэ холбоос зам үүсгэнэ.
Түүнчлэн хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах чухал ач холбогдолтой авто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм гэв.
Эх сурвалж: ОБЕГ