СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвөн идэж болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвөн идэж болох уу?

cotton ball diet | Workout Trends

/2021.08.10/: Cotton ball diet гэж юу вэ?

Энэхүү хоолны дэглэмийн бие махбодь болон оюун санаанд үзүүлэх хор хөнөөл

Cotton ball (хөвөн бөмбөлөг) хоолны дэглэм нь загварын салбарт мода болж байсан ба тун удалгүй уран гулгалтын салбарт тархжээ. Энэхүү "хачин дэглэм" нь жингээ хасах, биеийн жингээ нэмэхгүй хэвээр хадгалах зорилгоор хөвөн бөмбөлгийг (нүүр цэвэрлэгч хөвөн) жүүс болон смүти-д дүрэн шингээж иддэг ба бага колори авахаас гадна түргэн цадах мэдрэмж төрдөг байна.

Хөвөн бөмбөлгийг жүүс эсвэл смүүтид дүрэн идэх нь тэжээллэг, амттай зүйл идэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг ба зарим хүмүүс өдөржингөө хөвөн иддэг бол зарим нь эдгээр жүүстэй хөвөнг хоолны өмнө идсэнээр маш хурдан цадах мэдрэмж төрдөг ба нэг удаадаа 5 хүртэл хөвөн бөмбөлөг иддэг байна.

Эмх замбараагүй хооллох гэж юу вэ?

Эмх замбараагүй хооллох гэдэг нь хүнд өлссөн мэдрэмж төрөөгүй байхад хоол, хүнс хэрэглэхийг хэлнэ. Ихэнхдээ эмх замбараагүй хооллолтыг жин хасах, сэтгэл хөдлөлөө нуух эсвэл өөрийгөө хяналтандаа байлгах арга гэж төөрөлддөг байна. Эдгээр хүмүүс гол хоол хүнснээсээ зайлсхийж, өдрийн зарим хоолоо алгасах, цатгалан мэдрэмж авахын тулд хүнсний бус зүйл идэх эсвэл хэтрүүлэн идсэн үедээ цэвэрлэгээ хийдэг байна.

Харамсалтай нь эдгээр төрлийн эрүүл бус хооллолт нь булимиа буюу идсэн хоолоороо бөөлжих, анорексия буюу хоолны дуршилгүй болох гэх мэт "хооллох эмгэгт" хүргэдэг ба маш ноцтой, аюултай байдалд хүргэдгийг хүмүүс анзаардаггүй байна.

Пика

Пика гэдэг бол тэжээллэг чанаргүй хүнсний бус зүйлийг байнга иддэг хооллох эмгэгийн хэлдэг. Пика гэдэг онош тогтоолгож буй хүн дор хаяж нэг сарын турш хүнсний бус бүтээгдэхүүн идсэн байдаг. Пика оноштой хүмүүс ихэвчлэн дараах нийтлэг хүнсний бус бүтээгдэхүүнүүдийг хэргэлдэг байна.

  • цаас
  • саван
  • даавуу
  • үс
  • утас эсвэл ноос
  • хөрс
  • шохой эсвэл будаг
  • бохь
  • металл эсвэл хайрга
  • нүүрс, үнс эсвэл шавар
  • цардуул
  • мөс

Пика өвчтэй ихэнх хүмүүст хүнсний бус бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шалтгаан байдаггүй ба ихэнх нь шизофрени, оюуны хомсдол, аутизмын спектрийн эмгэг гэх мэт сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй хүмүүс байдаг аж.

Cotton ball Diet | Cotton ball diet, Diet, Cotton

Хөвөн бөмбөгний хоолны дэглэмийг Пика гэж үзэх үү?

Энэ асуултын талаар нэгдсэн ойлголт байхгүй ба хөвөн бөмбөлөг нь хүнсний бус бүтээгдэхүүн бөгөөд тэжээллэг чанар огт байхгүй гэвч хүмүүс жингээ хасахын тулд иддэг. Пика өвчиний оношоос ялгаатай нь тухайн зүйлийг яагаад хэрэглэж байгаа, зорилго нь тодорхой байдаг байна.

АНХААР: Хөвөн бөмбөгний хоолны дэглэмийн хор хөнөөл маш их

Хөвөн бөмбөлгийг хоол хүнсний оронд хэрэглэснээр шаардлагатай шим тэжээл, амин дэм алдахаас гадна эрүүл мэндээ ноцтой аюулд оруулна.

Ходоод гэдэсний асуудал ба хахах аюул

Ходоод гэдэсний системд амнаас эхлээд улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэс багтана. Хөвөн бөмбөлөг ихээр хэрэглэх нь хүний ходоод гэдэс амархан бөглөрч, түгжирдэг байна.

Бөглөрөл, түгжрил үүсэж болзошгүй бөгөөд ходоод гэдэсний халдвар үүсэх, түгжирхээс өмнө мэс заслын аргаар яаралтай тусламж авахад хүргэдэг. Бөмбөлөг хөвөн идэхэд хахах аюултайг сана.

Хөвөн бөмбөлөг нь хортой химийн бодис агуулсан байж болно

Хөвөн бөмбөлгүүдийг бүгдийг нь ижил технологиор бүтээдэггүй бөгөөд ихэнх хөвөн бөмбөлгийг байгалийн гаралтай хөвөнгөөр бус цайруулсан полиэстер ашиглан хийдэг ба үүний үр дүнд эдгээр хорт бодисууд нь биед хуримтлагддаг байна.

Бусад нөлөө

Бөмбөлгөн хөвөн идэх нь хоол тэжээлийн дутагдалд орохоос гадна, яс хэврэгших, ядарч сульдах мөн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Хооллох дэглэм алдагдах нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгтэй шууд холбоотой байдаг.

Хоолны соёл

Харамсалтай нь бид нэгэн хэвийн биеийн галбирыг хэт төгс гэж үзэх болсноор өөр галбиртай хүмүүсийг бусдаас өөр мэт үзэн нэгнээ дорд үзэх болсон. Үүний үр дүнд олон хүмүүс өөрсдийгөө "илүүдэл жинтэй" гэж тооцдог тул гоо үзэсгэлэнгээ мэдэрдэггүй байна.

Өөрийн бие галбираасаа ичих, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, сөрөг бодлууд төрөх зэргээс үүдэн жингээ хасаж, сайхан байхын тулд бүхий л зүйлийг туршдаг байна.

Хөвөн бөмбөлгийн хоолны дэглэмийг хоол тэжээлийн эмгэг гэж тооцохгүй байгаа боловч энэ нь олон өвчний өдөөгч суурь болох аюултайг эмч, хоолзүйч нар сануулсаар байна.

Хоолны зөв дэглэм барьж, фитнесээр хичээллэх нь хамгийн тохиромжтой турах арга гэдгийг санаарай.

Эх сурвалж: everwellmind.com

Ehlel брендийг үүсгэн байгуулагч ХСҮТ-д хандив өгчээ
Ehlel брендийг үүсгэн байгуулагч ХСҮТ-д хандив өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.