Ehlel брендийг үүсгэн байгуулагч ХСҮТ-д хандив өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ehlel брендийг үүсгэн байгуулагч ХСҮТ-д хандив өгчээ

May be an image of 2 people and people standing

/2021.08.10/: Монголын анхны гар утас үйлдвэрлэгч бренд болох Эхлэл брендийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа хувиасаа Хавдар судлалын үндэсний төвд 20 сая төгрөгийг хандивлажээ.

Түүний аав нойр булчирхайн хүнд өвчин тусч ээж нь хоолойны хорт хавдар туссан гэдгээ хэлээд цаашид ч боломж гарвал тусламж дэмжихээ өөрийн цахим хуудсаараа илэрхийлсэн байна.

Мөн тэрээр "Сайхан хүлээж авсан ХСҮТ-ийн Н.Эрдэнэхүү захиралдаа баярлалаа.

Цаашид эрүүл Монгол үндэстэн бий болох үнсдийг дэмжихийн төлөө "Ehlel" Брэнд болон хувийн зүгээс хичээх болноо.

Бусад хувийн хэвшилүүдээ ч бас энэ хүнд хэцүү үед энэ айхтар Хавдар хэмээх өвчний эсрэг тэмцэж байгаа эмч сувилагч нараа жижиг ч хамаагүй дэмжээрэй гэж уриалъя" хэмээжээ.

Эх сурвалж: batzayaehlel

Агаарын бохирдол НОЦТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ
Агаарын бохирдол НОЦТОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.