/2021.8.9/ Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам агаарын бохирдлын хэмжээг мэдээлдэг. Тэгвэл энэ мэдээллээр 17.00 цагийн байдлаар Улаанбаатар орчимд агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрчээ.
Агаар бохирдуулагч бодисуудын хэмжээ 507-д хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүлцэх хэмжээнээс даруй 10 дахин өндөр тоо юм.
Энэ тохиолдолд дараах зөвлөмжийг иргэдэд өгдөг. ЗӨВЛӨМЖ:
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.
Харин агаарын бохирдлын хэмжээг заадаг agaar.mn сайтыг Байгаль орчин Аялал жуулчлалын яамнаас эрхлэн гаргадаг. Тус сайтад агаарын бохирдлын хэмжээг 16.45 цагийн байдлаар “бага бохирдолтой” хэмээн заажээ.
Улаанбаатар хот яг одоо агаарын бохирдлоороо дэлхийн хотуудаас хоёрдугаарт жагсаж байна.