/2022.04.21/ Жүжигчин Жонни Депп өчигдөр Виржиниа мужийн Фэйрфакс хотын шүүхэд түүний экс эхнэр Амбер Хердийн нэр төрд халдсан хэргээр мэдүүлэг өгчээ.
Тэрээр мэдүүлгийнхээ эхэнд салсан эхнэр нь түүнийг янз бүрээр доромжилж дууддаг байсан нь хэрүүл маргааны эхлэл болдог хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн Жонни Депп, "Херд надад өөрийгөө илэрхийлэх боломж өгдөггүй байсан" гэжээ.
2015 онд болсон хосуудын маргалдааны үеэр Хэрд Жонни Дэпп рүү архины шил авч шидсэний улмаас Дэппийн хурууны үзүүр тасарч байжээ. Энэ явдал Австралид "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны зураг авалтыг хийх үеэр болсон байна. Тухайн үед Жонни Депп архи уусны улмаас Херд уурлан түүн рүү шил архи авч шиджээ.
Энэ талаар Депп хэлэхдээ, "Хэрд над руу том архины шил шидсэн. Шил миний гарыг онож хаа сайгүй хагарч унасан. Үүний дараа хурууны минь үзүүр тасарчихсан газарт байсныг харсан. Би өмнө нь мэдрэлийн хямралд орж байгаагүй. Гэхдээ энэ бараг хамгийн ойр байсан нь байх" хэмээн ярьжээ.
Үүний дараа Хэрд нэхэмжлэлийг няцаасан байна.
Эх сурвалж: CNN, The Guardian