ЦЕГ: Өөрийгөө шатаасан иргэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Өөрийгөө шатаасан иргэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна

/2022.04.18/ Өчигдөр төв талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах тайлбар мэдээллийг өглөө. Тодруулбал,

СБД-ийн 6-р хороо "Д.Сүхбаатарын талбайн хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа" гэх дуудлага мэдээллийг 19:33 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан.

Тухайн иргэн 25 орчим настай. Одоо ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Дээрх хэргийг шалгаж байна гэсэн юм.

Эргэн сануулахад, Өнгөрсөн оны буюу 2021 оны хоёрдугаар сард 34 насны нэгэн эрэгтэй мөн төв талбай дээр өөр дээрээ шатахуун асган нас барж байсан билээ.

Д.Сумъяабазар: Хүүхдүүд СУГАЛААГҮЙ, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болох үүргийг Ерөнхий сайд өглөө
Д.Сумъяабазар: Хүүхдүүд СУГАЛААГҮЙ, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болох үүргийг Ерөнхий сайд өглөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.