/2022.04.16/ Энэ оны эхний улиралд тээврийн хэрэгсэл хулгайлах нийт 67 гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Одоогоор нийт 60 тээврийн хэрэгслийг олж тогтоогоод байгаа аж. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын алба хаагчид тээврийн гурван бүлэг, 10 этгээдийн нийт 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлжээ.
Уг гэмт хэргийг 14-18 насны, оршин суух тодорхой хаяггүй бүлэг залуу үйлдсэн байна. Тэд тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан шөнийн цагаар жолоо барьж явдаг аж. Тэгээд хулгайлсан машиных нь шатахуун дууссан газарт нь орхиод явдаг нөхцөл байдал тогтоогджээ.
Иргэн та бүхнийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зориулалтын, аюулгүй газар байршуулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.