Хувьцааны ханш 17 компани дээр өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувьцааны ханш 17 компани дээр өсчээ

/2022.04.16/ Өчигдрийн Хөрөнгийн биржийн энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 185,651,307 төгрөгийн үнийн дүн бүхий 478,010 ширхэг хувьцаа арилжжээ. Эндээс 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +12.5%), "Эрчим баян өлгий" ХК (BOE +7.41%) болон "Монгол базальт" ХК (MBW 5.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.45%), "Булган ундрага" ХК (BUN -4.54%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -3.03%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 15,270 ширхэг нэгж эрхийг 6,937,417 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 207 ширхэг үнэт цаас 20,700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.95% хувиар буурч, 37495.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,128,731,257,331 төгрөг болжээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилов
ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилов
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.