ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилов

С.Мөнхчулуун хотын дарга болоогүй байж болсон мэтээр хэвлэлүүдээр бичүүлж  байна/2022.04.16/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ.

Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр түүнийг томилсон байна. ШӨХТГ-ын өмнөх дарга Т.Гантулгыг энэ оны нэгдүгээр сарын 19-нд томилж байсан ч, тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан аж.

С.Мөнхчулуун нь 1979 онд төржээ. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн юм байна. Ажилласан байдлын хувьд 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга хийж байжээ.

Нийгмийн даатгал хувиараа төлдөг иргэд 50 хувиа буцаан авна
Нийгмийн даатгал хувиараа төлдөг иргэд 50 хувиа буцаан авна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.