Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нефтиэ дотооддоо үйлдвэрлэгсдийг дэмжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нефтиэ дотооддоо үйлдвэрлэгсдийг дэмжинэ

/2022.04.16/ Засгийн газраас ээлжит бусаар хийсэн хуралдааны талаар өчигдөр Ерөнхий сайд мэдээлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

Дотоодын нефтийн үйлдвэрлэл барих тухай асуудлын талаар хариулахдаа, "Ачаа тээвэрлэлтийн эргэлт удаашраад тендерийн саналтай үнэ бас огцом өссөн. Энэ асуудлаар холбогдох албаны хүнтэй нь ярилцсан байгаа. Одоо ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Мөн инфляцтай холбоотой зардал үүссэн ийм нөхцөлд зээл бас өсч байна гэсэн үг. Нефтээ дотооддоо богино хугацаанд үйлдвэрлэх аж ахуйн нэгж гарч ирвэл Засгийн газраас дэмжих болно" гэв.

Мөнгөн тэмдэгт хэвлэх эсэх асуудлын талаар хариулахдаа, "Монгол банкнаас мөнгө хэвлэхгүйгээр зохицуулалт хийх боломж байгаа гэсэн. Засгийн газрын хувьд Төв банкинд валютийн нөөцийг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллана. Бүх томоохон төрийн өмчийн үйлдвэрийн болон уул уурхайн компаниудад Засгийн газраас Төв банктай хамтран график гаргаад хэлцэл дээр нь оролцоод явж байгаа. "Тавантолгой" компанид мөнгө байршуулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт шийдсэн. "Эрдэнэт"-ийг удахгүй шийднэ. Бид "Оюутолгой"-той холбоотой бүтээн байгуулалтын гүнийн уурхайн монгол улсад байрших валютийн эргэлтийг наашлуулаач гэх хүсэлт тавиад явж байгаа. Тэрбум орчим ам.долларын дутагдалд Монгол Улс орчихоод байгаа гэж ойлгож болно. Төв банкинд илүү дэмжлэг үзүүлж байна.

"Эрдэнэсмонгол" компанид байгаа зарим орд, тухайлбал Хармагтай орд, алтны зарим ордыг Төв банктай хамтран валютийн нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах дэмжлэг үзүүлэх дунд хугацааны ажлууд ч яригдаж байгаа" гэв.

Шатахууны үнийг дээд цэгт нь “барина“
Шатахууны үнийг дээд цэгт нь “барина“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.